TheMongoliaTime

ФОТО: Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон "The Drama" кино нээлтээ хийв

2026-03-18 - 04:33

Холливудын залуу жүжигчин Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон romantic, black comedy төрлийн "The Drama" кино Лос-Анжелес хотод нээлтээ хийлээ. Норвеги найруулагч Кристоффер Борглигийн зохиолыг нь бичиж, найруулсан тус бүтээлийн гол дүрд нь Зендея, Роберт Паттинсон нар ажилласан бол туслах дүрийг Мамуду Ати, Алана Хаим, Хэйли Гэйтс, Зоү Винтерс нар бүтээжээ. Уг кинонд залуу хосууд гэрлэлтийнхээ өмнөх өдөр нь бие биеийнхээ нууцыг мэдсэнээр үйл явдал нь өрнөдөг байна. Сүйт бүсгүйн дүрийг дэлгэцнээ амилуулсан Зендея шинэ киноныхоо нээлтэд 2015 оны Оскарын наадамд өмссөн даашинзаараа гоёжээ. Ирэх есдүгээр сард 30 нас хүрэх жүжигчин бүсгүй энэ жил олон төсөлд ажиллаж буй. Түүнийг алдрын оргилд хүргэсэн HBO телевизийн “Euphoria” цувралын төгсгөлийн буюу гуравдугаар бүлгийн нээлт дөрөвдүгээр сарын 12-нд болох юм. Түүнчлэн нэрт найруулагч Кристоффер Ноланы "The Odessy" кино долдугаар сарын 17-ноос театрын дэлгэцнээ гарч эхлэх бол "Spider Man: Brand New Day" долдугаар сарын 31-нд, "Dune: Part 3" арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. "The Drama" кино нь дөрөвдүгээр сарын 3-наас олны хүртээл болох юм. ФОТО

Share this post: