TheMongoliaTime

Шинэ он – Шинэ боломж: Shoppyhub шинэ апп, хурдан хүргэлт, UBCab express хамтралыг эхлүүллээ

2026-03-17 - 07:56

Монголд цахим худалдааны соёлын эхлэлийг тавьсан shoppy экосистемийн дараагийн шат болох shoppyhub платформ 2026 оныг хэд хэдэн томоохон шинэчлэлээр эхлүүлж байна. Shoppyhub нь БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн анхдагч үнийг санал болгодог 1688 платформтой хамтран ажиллаж, Монгол хэрэглэгчдэд хилийн чанад дахь бараа бүтээгдэхүүнийг илүү хялбар худалдан авах боломжийг бүрдүүлдэг. Нээлтээ хийснээс хойш богино хугацаанд хэрэглэгчдийн анхаарлыг татсан шалтгаануудын нэг нь дотоодын олон төрлийн төлбөрийн нөхцөл юм. Карт, апп, хувааж төлөх, онлайн зээл зэрэг сонголтуудаар хэрэглэгчид гадаад барааг шууд захиалах боломжтой болсон билээ. 2026 оны эхний шинэчлэлүүд дараах байдлаар хэрэгжиж байна. 1. Shoppyhub гар утасны апп нээгдлээ Одоо хэрэглэгчид App Store болон Play Store-оос Shoppyhub аппыг татан авч, хүссэн газраасаа, хүссэн цагтаа БНХАУ-аас бараа бүтээгдэхүүнээ хялбар захиалах боломжтой боллоо. Апп ашигласнаар: Бараа бүтээгдэхүүн хайх Шууд захиалах Захиалгын явцыг хянах Хямдрал, урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг боломжуудыг нэг дороос авах боломжтой. 2. Шинэ хэрэглэгчдэд 200,000₮ хүртэлх урамшуулал Shoppyhub шинэ аппын нээлттэй холбогдуулан шинэ хэрэглэгчдэд 200,000 төгрөг хүртэлх урамшууллыг санал болгож байна. Энэ нь хэрэглэгчдэд олон улсын цахим худалдааг илүү боломжийн үнээр турших боломжийг олгож байгаа юм. 3. Хүргэлтийн шинэ маршрут – 10–16 хоног Shoppyhub хүргэлтийн системээ сайжруулж, гадаад логистикийн маршрутаа шинэчиллээ. Өмнө нь олон дамжлага дамжин ирдэг байсан хүргэлтийг: Үйлдвэрлэгч → Бээжин → Улаанбаатар → Хэрэглэгч гэсэн илүү оновчтой маршрутаар шинэчилснээр хүргэлтийн хугацаа 10–16 хоног болж буурч байна. Мөн дотоод хүргэлтийн үйлчилгээг илүү хурдан, найдвартай болгох зорилгоор UBCab Express-тэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь: Хүргэлтийн хурдыг нэмэгдүүлж 24 цагт таны гарт Захиалгын ил тод байдлыг сайжруулах Карго хүргэлтэд гардаг алдааг бууруулах чухал алхам болж байна. Цахим худалдаанд хамгийн чухал нь итгэлцэл юм. Хил дамнасан худалдан авалтын үед хэрэглэгчдийн хувьд аюулгүй байдал, найдвартай хүргэлт хамгийн чухал байдаг. Shoppyhub-ийн хувьд: буух эзэнтэй, буцах хаягтай хэрэглэгчийн үйлчилгээтэй тасралтгүй хөгжүүлэлт хийдэг Цаашид Монгол хэрэглэгчдийг дэлхийн зах зээлтэй холбох илүү хялбар, илүү хурдан, илүү найдвартай цахим худалдааны экосистемийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Share this post: