TheMongoliaTime

Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас, шороогоор шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана

2026-02-21 - 01:26

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатарын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулав.

Share this post: