ҮЙЛ ЯВДАЛ: Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ
2026-02-25 - 01:46
Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б байрны 2 давхрын 205 тоот хурлын танхим 11:00 цагт ХУД-ийн 4-р хороо, Е хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Андын зам констракшн” ХХК-ийн зарим хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой мэдээллийг Нийслэлийн Орон сууцны бодлогын газар болон “Андын зам констракшн” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд хийнэ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад 11:00 цагт 2026 оны Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ. “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Монголын мөсөн сурын холбооноос зохион байгуулж байгаа 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон дээд лигийг тэмцээний талаар мэдээлэл хийнэ.