Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-03-16 - 07:47
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Япон Улсын Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оюутнууд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн коллежтой (ШУТИС-КООСЭН) хамтран хэрэгжүүлдэг “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд ном, сурах бичиг хамтран орчуулах, хотын байгаль орчныг сайжруулахад мэргэжлийн чиглэлийн судалгаа хийх зорилготой Улаанбаатар хотод иржээ. Тус Мияк
Share this post: