"УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна"
2026-02-23 - 02:26
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн М.Нарантуяа-Нара гэрт нь хулгай орсон талаар олон нийтийн сүлжээн дэх хаягаараа өчигдөр мэдэгдсэн. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас тодруулахад "Тухайн асуудлыг гэмт хэргийн бүртгэлд авч, өчигдөр хэргийн газрын үзлэг явуулж дууссан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.
Share this post: