TheMongoliaTime

Чөлөөт, сонгомол бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлав

2026-03-25 - 08:14

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос ирэх сарын 6-наас 12-ныг дуустал зохион байгуулах Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-д оролцох тамирчдын урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлалаа. Киргизийн нийслэл Бишкек хотноо болох тус тэмцээнд шар тивийн 350 орчим тамирчин өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Чөлөөт бөх, эмэгтэй бөх, сонгомол төрлөөр зохиогдох тус тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө солих боломжтой юм. Монголын баг Чөлөөт бөх 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг: Г.Батнасан, 65 кг: Б.Зэнээмэдэр, 70 кг: Т.Тулга, 74 кг: З.Сумъяабазар, 79 кг: О.Сүлдхүү, 86 кг: Б.Бямбадорж, 92 кг: Б.Бат-Эрдэнэ, 97 кг: Г.Ганхуяг, 120 кг: Б.Намбардагва. Эмэгтэй бөх 50 кг: Б.Мөнхнар, 53 кг: Б.Отгонтуяа 55 кг: О.Ариунзаяа, 57 кг: Б.Хулан, 59 кг: Х.Болортуяа, 62 кг: С.Цэрэнчимэд, 65 кг: Н.Нархажид, 68 кг: Э.Дэлгэрмаа, 72 кг: З.Болортунгалаг, 76 кг: Э.Даваанасан. Сонгомол 55 кг: М.Даваабанди, 97 кг: Г.Ганхуяг, 130 кг: Б.Намбардагва Тус тэмцээнд оролцох бусад орны тамирчдын урьдчилсан мэдүүлэг ЭНД дарж харна уу.

Share this post: