Ираны ерөнхийлөгч дайныг дуусгахад шаардлагатай гурван нөхцөлийг зарлав
2026-03-12 - 03:37
АНУ, Израилийн өдөөсөн дайныг зогсоохын тулд гурван нөхцөлийг биелүүлэх шаардлагатайг Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан хэдхэн цагийн өмнө сошиал хуудсаараа мэдэгджээ. “Орос, Пакистаны удирдагчидтай утсаар ярихдаа би бүс нутагт энх тайвныг тогтоох Ираны амлалтыг дахин нотоллоо. Сионист дэглэм болон АНУ-ын өдөөсөн энэ дайныг зогсоох цорын ганц арга зам бол Ираны хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрөх, нөхөн төлбөр төлүүлэх, цаашид дахин түрэмгийлэл гаргахгүй байх олон улсын баталгаа өгөх юм” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна. Talking to leaders of Russia and Pakistan, I reaffirmed Iran’s commitment to peace in the region. The only way to end this war—ignited by the Zionist regime & US—is recognizing Iran’s legitimate rights, payment of reparations, and firm int'l guarantees against future aggression. — Masoud Pezeshkian (@drpezeshkian) March 11, 2026 Ираны арми дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дайран өнгөрдөг Ормузын хоолойд өчигдөр гадаадын хоёр хөлөгт довтолсон нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа. Энэ үеэр Тегераны эрх баригчид баррель газрын тосны үнэ $200 хүрэхэд бэлдэхийг дэлхий дахинд анхааруулсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хариуд нь Ормузын хоолойгоор зорчих газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг Ираны халдлагаас хамгаалахаа амласан байна. Эх сурвалж: Aljazeera