TheMongoliaTime

ФОТО: Өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд

2026-02-16 - 06:39

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулав. Гавьяат багш цолоор: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Мунчингийн Давдай МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн зөвлөх, дэд профессор Аюушийн Батцэнгэл Гавьяат хуульч цолоор: Монголын өмгөөлөгчдийн холбооны нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ядамаан Нямжав Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор: Соёл судлалын Эрдэнэ-Очир нийгэмлэгийн тэргүүн, соёл судлаач Сүрэнхорлойн Түвдэндорж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор: Эм Си Эс компанийн гидрогеологич, төслийн ерөнхий зөвлөх Навааны Лхагва Цэц зам пласт компанийн гүйцэтгэх захирал Сэр-Одын Ганхуяг Гавьяат агрономич цолоор: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Батаагийн Эрдэнэтогтох Гавьяат мал зүйч цолоор: Мал үржүүлэгчдийн холбооны захирал, Монгол Улсын зөвлөх мал зүйч Ханддоржийн Бүүвэйбаатар Гавьяат барилгачин цолоор: Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад Дуламын Доржханд Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх инженер Ядамсүрэнгийн Баяртогтох Гавьяат эдийн засагч цолоор: Ховд аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Бямбын Баярсайхан Хүний гавьяат эмч цолоор: ХСҮТ-ийн хагалгаа, мэдээгүйжүүлэлтийн нэгдсэн тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Дэмбэрэлийн Билэгмаа Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор: Монгол цэргийн нэгдсэн холбооны харьяа Соргог харуул компанийн гүйцэтгэх захирал Жамьяангийн Батнасан Гавьяат жүжигчин цолоор: УДБЭТ-ын гоцлол дуучин Баасансүрэнгийн Энхнаран Гавьяат дасгалжуулагч цолоор: Аварга дээд сургуулийн дасгалжуулах Батмөнхийн Батсуурь Гавьяат тамирчин цолоор: Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Зоригтын Батхуяг Гавьяат малчин цолоор: Өмнөговь аймгийн Номгон сумын малчин Түмэнбаярын Батжаргал нарыг тус тус шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахмад ажилтан Эрдэнэчулууны Лувсандаш Олон улсын таеквондогийн Монголын холбооны дэд ерөнхийлөгч Дамдинсүрэнгийн Гансүрэн Мах импекс компанийн мах боловсруулах үйлдвэрийн дарга Норовын Одгэрэл ФОТО:

Share this post: