TheMongoliaTime

Хоёрдугаар сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

2026-01-28 - 08:33

Монгол Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос ирэх хоёрдугаар сард Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д зохион байгуулагдах үндэсний бөхийн болон цагаан сарын баярт зориулсан арга хэмжээг танилцууллаа. 01 Ням, 11:00 цагт: Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан, 07 Бямба, 13:00 цагт: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 08 Ням, 11:00 цагт: Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, 09 Даваа, 13:00 цагт: Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан, 09 Даваа, 13:00 цагт: Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан, 10 Мягмар, 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, 11 Лхагва, 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан, 11 Лхагва, 12:00 цагт: Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн, 12 Пүрэв, 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 13 Баасан, 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн, 14 Бямба, 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн, 15 Ням, 13:00 цагт: Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан 16 Даваа 13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа, 17 Мягмар 13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа, 27 Баасан, 13:00 цагт: Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан, 28 Бямба, 13:00 цагт: Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Share this post: