TheMongoliaTime

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёр нэмэгджээ

2026-02-16 - 01:19

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.201 хүрчээ. Нийслэлд 11567, орон нутагт 2629 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 15 хүн байгаа гэнэ.

Share this post: