Дональд Трамп: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа энэ долоо хоногт дуусахгүй
2026-03-17 - 06:25
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 16-ны үдээс хойш Цагаан ордонд мэдэгдэхдээ Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа энэ долоо хоногт дуусахгүй гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрээр хэвлэлийн асуултад хариулахдаа уг ажиллагаа “тийм ч хурдан биш, гэхдээ удахгүй” дуусна хэмээн тодотгож, мөргөлдөөн богино хугацаанд төгсөнө гэсэн хүлээлттэй байгаагаа хэлсэн байна.
Share this post: