ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын хаврын чуулганы нээлт болно
2026-03-16 - 01:47
Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын хаврын чуулган нээнэ. “Монгол ньюс” мэдээллийн төвд 11:00 цагт Ихэр аавын ихэр хөвгүүдийн нэг А.Ганхүлэг хүү цусны хорт хавдар үсэрхийлсэн оношоор гадаадад яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх болсон тул залуу гэр бүлийн төлөөлөл Монгол иргэдээсээ сэтгэлийн хандивт хувь нэмрээ оруулахыг хүсэж хэвлэлийн бага хурал хийнэ. Үндэсний Статистикийн Хорооны 401 тоот хурлын танхимд 11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой, тайлбар мэдээлэл хийнэ. 12:00 цагт МИСТЕР хамтлаг Энхийн манаанд 28 жилийн дараах Анхны бие даасан тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийнэ.