TheMongoliaTime

Эрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг

2026-03-05 - 04:36

Тестостерон бол хүний бодисын солилцоог зохицуулахад оролцдог, дотоод шүүрлийн эрхтнээс цусанд ялгардаг даавар бөгөөд дараах үндсэн 3 үүрэгтэй. ТЕСТОСТЕРОНЫ ҮҮРЭГ Тестостерон нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь байдаг боловч эрэгтэй хүний бэлгийн үндсэн даавар бөгөөд бие махбодын хэд хэдэн чухал үйл ажиллагааг хариуцдаг. Бэлгийн хөгжил болон үйл ажиллагааг зохицуулах: Тестостерон нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнүүдийн хөгжил болон эр бэлгийн эсийн боловсруулалтад чухал үүрэгтэй. Мөн эрэгтэй, эмэгтэй аль алинд нь бэлгийн дур хүслийг (либидо) зохицуулдаг. Булчин, яс болон тулгуур эрхтний эрүүл мэндийг дэмжих: Энэхүү даавар нь уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж, булчингийн масс болон хүчийг нэмэгдүүлдэг. Мөн ясны нягтралыг хадгалж, яс сийрэгжихээс сэргийлэхэд тусалдаг. Бие бялдрын шинж чанар болон биеийн бүтцийг удирдах: Өсвөр насанд тестостерон нь дуу хоолой бүдүүрэх, нүүр болон биеийн үс ургах зэрэг эрэгтэй хүний хоёрдогч шинж тэмдгүүдийг идэвхжүүлдэг. Түүнчлэн биеийн өөхний хуваарилалт болон цусны улаан эсийн үйлдвэрлэлд нөлөөлдөг Анхаар: Гэхдээ, бүх асуудал зөвхөн тестостероны бууралттай холбоогүй байх магадлалтай учраас зохих шинжилгээг өгч, мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй. ТЕСТОСТЕРОН БУУРАХАД ЭРЭГТЭЙ ХҮНД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ? Хөх томрох, хэвлийгээрээ таргалах зэрэг эмэгтэйлэг шинж, зан аашны өөрчлөлт яншаа, үглээ болох зэргээр илэрнэ. Бэлгийн дур сонирхол буурна. Өглөө сэрэхэд, бэлэг эрхтэн хөвчрөх давтамж холдож, цөөрнө. Амархан ядарч, сульдан, ажлын бүтээмж буурна. Нойрмоглож, унтаарах хэдий ч шөнө бөх, гүйцэд сайн унтаж чадахгүй. Нойрны чанар муудна. Булчингийн масс буурч, ачаалал даах чадвар буурна. Сэтгэл гутралд өртөх, өөртөө итгэх итгэл буурах, анхаарал төвлөрөлт бууран оюун дүгнэлт хийх чадвар суларна Нүүрний үсний ургалтууд багасна. Сахал шингэрнэ. Анхаар: Дээрх шинж тэмдэг тестостерон буураад чамгүй хугацаа өнгөрсний дараа ажиглагдана. Хэт мэдрэг хүмүүст эрт мэдэгдэж болно. Тестостероны их хэмжээний бууралт нь цус багадалт үүсгэж, ясны сийрэгжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Улмаар цусны улаан эсийн төлжилт болон цусны улаан эсийн эзлэхүүн буюу хүчилтөрөгч зөөвөрлөлт дагаад багасна. Энэ нь эцэстээ архаг ядралтын шалтгаан болдог. ТЕСТОСТЕРОНЫ БУУРАЛТ Эрчүүдэд чухал энэ дааврын бууралт 35 наснаас хойш аажим буюу жилд дунджаар 1 хувиар буурдаг. Харин энэ хурд их эсвэл бага байх эсэх нь тухай хүний амьдралын хэвшил, дадлаас шалтгаална. 45-50 наснаас хойш эр хүний тестостерон огцом буудаг. ТЕСТОСТЕРОНЫГ ЮУ БУУРУУЛДАГ ВЭ? Тестостероны бууралтыг түргэсгэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Хөдөлгөөнгүй байх Хэт таргалалт Буруу хооллолт Чанаргүй нойр Донтолт. Дэлгэц, сошиал медиа, тоглоом зэргийн хамааралтай байх нь байгалийн нойрны хэмнэлийг алдагдуулдаг. Стресс ТЕСТОСТЕРОНОО ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ? Тестостероноо нэмэгдүүлэхийн тулд тус дааврын ялгарлыг нэмэгдүүлдэг хүнс хэрэглэх, бууруулдаг шалтгаануудыг таслан зогсоож, эсрэг үйлдлийг хийх, дээр нь эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно. Тестостероны ялгарлыг дэмждэг хүнс: Авокадо Самар Загасны мах Хясаа Буурцаг Саримс Хүрэн манжин Уламжлалт ургамал: Гоёо Хүн орхоодой Гинко билоба. Хятадаас гаралтай, 200 сая гаруй жилийн тэртээгээс үүссэн эртний мөнх ногоон моддын нэг бөгөөд уламжлалт анагаах ухаанд навчийг нь өргөнөөр ашигладаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, тархины цусан хангамж, ой тогтоолт, анхаарал төвлөрлийг дэмжих, чөлөөт радикалыг бууруулах үйлчилгээтэй. Мака нь Перугийн Андын нурууны 3000 гаруй метрийн өндөрт ургадаг, “Перугийн хүн орхоодой” хэмээн алдаршсан афродизак үйлчилгээтэй ургамал юм. Энэ нь эрч хүч нэмэгдүүлэх, бэлгийн үйл ажиллагааг сайжруулах, тестостероны нийлэгжилтийг нэмэгдүүлэн дааврын тэнцвэрт байдлыг ханган, түрүү булчирхайн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг супер бэлдмэлд тооцогддог. Шар, улаан, хар гэсэн төрлүүдтэй бөгөөд эрч хүч, эр бэлгийн эсийн чанарыг сайжруулахад өргөн хэрэглэдэг. Анхаар: Дээрх хүнсийг түлхүү хэрэглэх нь тестостероны нэмэгдэлтэд эерэг нөлөөтэй ч үр нөлөө нь тухайн хүнсний гарал үүсэл буюу хаана, хэрхэн тарьж, ургуулсан болон түүнд агуулагдаж буй бодисын найрлага, хэмжээнээс хамаарна. ТЕСТОСТЕРОН НЭМЭГДҮҮЛЭХ эрүүл мэндийн НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХДОО ЮУ АНХААРАХ ВЭ? Хүнсний бүтээгдэхүүнээс тестостероныг нэмэгдүүлэх хангалттай дэмжлэг авч чадахгүй байж болно. Тиймээс, уг дааврын тэнцвэрт байдлыг хангахын тулд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ, тестостероны түвшингээ эхлээд шинжилгээгээр тодорхойлуулах нь ямар орц, найрлагатай бүтээгдэхүүн сонгоход тусална. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг жоргүй олгодог бөгөөд тэдгээрээс сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай. Найрлагын зохистой харьцаа: Жишээ нь фитнессээр хичээллэдэг хүмүүс уураг, судас тэлэгч гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь бий. Тэр бүгдэд биологийн идэвхт бодисууд зохих хэмжээгээр орсон байж болно. Тэдгээрийг зэрэг хэрэглэж буй тохиолдолд найрлага болон тунгийн давхардал, илүүдэл үүсэж болохыг тооцоолоорой. Тунгийн зохистой харьцаа: Танд хэрэгтэй бодис эмчийн зөвлөсөн хэмжээгээр хангалттай эсэх. Эр хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй цайр, селен, витамин С, судасны ханыг бэхжүүлэх үүрэгтэй микро элементүүдийн зохистой харьцаа хэтрээгүй байх нь чухал. Найдвартай, баталгаатай байдал: Идэвхтэй маркетинг явуулж байгаа, хэн, ямар байгууллага борлуулж буй нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг бус шинжилгээний дараах эмчийн тайлбар, зөвлөгөөг дагаж, найдвартай, баталгаатайг нь сонгоорой. Олон мэдээллийн дунд бид төөрөгдөлд орж байгаа. Тиймээс, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Нэмээд, бэлдмэлүүдийг хэр цэвэр найрлагаар нь хийсэн болохыг судлаарай. Гаж нөлөө: Орц найрлагатай хамааралтайгаар үүсэх гаж нөлөөг судалж, магадлан нягтлаарай. Танигдаж, зөвшөөрөгдсөн брэнд: Үйлдвэрлэгчийн нэр хүнд, танигдсан байдал бүтээгдэхүүний чанартай холбоотой байх нь элбэг. Жоргүй олгох, Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын Man Active бүтээгдэхүүнийг www.denk-nutrition.mn-ээс захиалж, хүргүүлэн аваарай. ЯАГААД DENK-Н MAN ACTIVE ГЭЖ? Найрлага ба тунгийн зохистой харьцаа: Найрлага Тун Макагийн ханд: Тестостероныг нэмэгдүүлж, эрч хүч, тэсвэр тэвчээр, хүч чадлыг дэмжихээс гадна эрчүүдийн бэлгийн чадавхыг сайжруулна. Судас хатуурал болон хөгшрөлтөөс сэргийлнэ 400мг Фолат: Цусны улаан эсийн үүсэлтэд оролцож, ядаргаа сульдлыг бууруулна 400мг Л-Аргинин: Судас тэлснээр булчинд очих уураг, хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, хөвчрөлийг дэмжих, орлуулшгүй амин хүчил 200мг Гинкго ханд: Цусан хангамжийг сайжруулах, ой тогтоолт, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, мэдрэлийн эсийг гэмтлээс хамгаална 50мг Кафейн: Булчингийн үйл ажиллагаа, мэдрэлийн системийг идэвхжүүлэх, ядрах, нозоорохыг бууруулж, сэргээх үйлдэлтэй. 50мг Витамин С: Хэт исэлдлийг багасгаж, энерги үүсэлтийг дэмжсэнээр ядрах сульдахыг бууруулна. 25мг Цайр: Эсийг хэт исэлдэхээс хамгаалж, дархлаа дэмжихээс гадна цусан дах хэвийн тестостероны түвшнийг зохицуулна. 5мг Витамин В6: Мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа ба дааврын зохицуулалтыг хангаж, биед энерги үүсэхэд дэмжлэг үзүүлнэ. 1.4мг Найрлага, ба тунгийн зохистой харьцааг хангасан, Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын Man Active бүтээгдэхүүнийг энд дарж захиалж, хүргүүлэн аваарай. Танигдаж, зөвшөөрөгдсөн брэндийн найдвартай, баталгаатай бүтээгдэхүүн Man Active-г Германд үйлдвэрлэдэг. Түүхий эдийн чанар болон бүтээгдэхүүний үйлчлэлийн чанараараа дэлхийд дээгүүр бичигддэг Denk брэндийн энэ бүтээгдэхүүний орц, найрлагыг эмийн ургамал болон чанартай, найдвартай эх үүсвэрээс дэвшилтэт технологи , өндөр зэрэглэлийн лабораторид ялгаж, гаргаж авдаг тул үйлчлэх байдал, чанар, найдвартай байдалд эргэлзэх зүйлгүй. ТЕСТОСТЕРОНЫ ТҮВШИНГ ЯМАР ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОДОРХОЙЛОХ ВЭ? Тестостероныг нийт тестостерон, чөлөөт тестостерон, бэлгийн даавар, холбогч глобулин, Д витамин, цусны ерөнхий шинжилгээ, нэмээд наснаас хамаараад 3 сарын сахарын дундаж, элэг ба бөөрний үйл ажиллагаа, улаан эсийн тоо гэх зэргийг шинжилсний үр дүнд үнэн зөвөөр тодорхойлж, юунаас хамаарч буурч буй мэдэх боломжтой. Тестостероны түвшинг цусны шинжилгээгээр тодорхойлдог. Өглөө 8-аас 11 цагийн хооронд шинжилгээ өгөх учиртай. Өмнөх шөнө нь хангалттай буюу 7-8 цаг унтсан байна. Шинжилгээний өмнө дасгал хийгээгүй байна. Хүнд биш хөнгөн өглөөний цай ууж болно. Өлөн ирвэл сайн. Өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэрэглээгүй байна. Жоргүй олгох, Герман улсад үйлдвэрлэсэн, Денкфармын хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг энд дарж захиалж, хүргүүлэн аваарай.

Share this post: