Пицца Хат брэндийн хамтран ажиллах санал
2026-03-27 - 09:22
“Таван Богд Фүүдс Пицца” ХХК нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхээр Хан-Уул дүүрэг, Яармагийн Хүннү молл, Фүүд сити орчимд Pizza Hut брэндийн шинэ салбарын байршлын судалгаа хийж байгаа тул үйлчилгээний талбай түрээслүүлэх байгууллагатай хамтран ажиллана. Түрээсийн талбайд тавигдах шаардлага: Үйлчилгээний зориулалттай 1 давхрын 100-150м.кв түрээсийн талбай Таазны өндөр 3м-с дээш, инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон байх /Цэвэр, бохир ус, дулаан/ 380в ашиглах боломжтой, 120кв-с дээш цахилгааны хүчин чадалтай Гадна автомашины зогсоолтой, гадна фасадны хийцлэлд хаяг, лого байршуулах боломжтой Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд дараах материалуудыг бүрдүүлэн и-мэйл хаягаар ирүүлнэ үү. Үүнд: Тухайн объектын мэдээлэл, план зураг Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар Гадна харагдац зураг болон объектын зураг Хамтран ажиллах саналыг 2026 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл, tbfp-bd1@tavanbogd.com болон tuvshinjargal.e@tavanbogd.com и-мэйлээр хүлээн авна. Утас: 85087585