Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар дэлхийн жишигт: Стратегийн түншлэлийн шинэ эрин
2026-03-26 - 01:03
Оршил Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, илүү зохион байгуулалттай, мэргэжлийн түвшинд шилжиж байна. Энэ салбар нь зөвхөн худалдан авалт, түрээсийн энгийн зах зээлээс давж, санхүү, хөрөнгө оруулалт, хот байгуулалттай уялдсан эдийн засгийн стратегийн чухал салбар болон өргөжиж байна. Санхүүгийн зохицуулах хорооны тайлан, салбарын нийлмэл судалгаанаас харахад Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр: 300 гаруй хуулийн этгээд, 320 гаруй брокер, 1,300 орчим агент албан ёсоор бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2024 оны байдлаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд: 40,000 орчим хэлцэл хийгдэж, 3–5 сая м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлагдаж, зах зээлийн нийт эргэлт 1.5–2.0 их наяд төгрөгийн хэмжээнд хүрсэн гэж үнэлэгдэж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь үл хөдлөх хөрөнгийн салбар Монгол Улсын эдийн засагт бодитой, хэмжигдэхүйц хувь нэмэр оруулж буйг тодорхой харуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбар нь зөвхөн орон сууцны хэрэгцээг хангах бус, хөрөнгө оруулалтын чухал суваг болж, хотжилт, дундаж давхаргын өсөлтийг дэмжих гол хөшүүрэг болж байна. Цаашдаа салбар илүү өгөгдөлд суурилсан, стандартчилагдсан зах зээл рүү шилжиж байна. Энэхүү хөгжлийн нэг тод илрэл нь дэлхийн хамгийн том мэргэжлийн байгууллага болох National Association of Realtors (NAR)-аас Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академид (Цаашид МҮХХУА гэх) олгосон “Bilateral Partner of the Year 2025” шагнал юм. Энэ нь Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, стратегийн түншлэл бодит үр дүнд хүрч байгааг баталсан онцлох үйл явдал боллоо. Энэхүү амжилтын стратегийн ач холбогдол болон зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар тус академийн зөвлөх, гадаад харилцаа хариуцсан захирал Э.Ануударьтай ярилцлаа. Э.Ануударь захирал нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 11 дэх жилдээ ажиллаж буй энэ салбарын шилдэг манлайлагч, удирдагч, мэргэжилтний нэг бөгөөд тэрээр Үл Хөдлөх Хөрөнгийн Академийн гадаад харилцааг өргөжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн олон сургалтуудыг зах зээлд нэвтрүүлж, дэлхийн 20 гаруй орны Риалторуудын Холбоодуудтай нягт хамтран ажилладаг юм. Тэрээр Итали болон Энэтхэг, АНУ-д Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар олон танилцуулгыг хөрөнгө оруулагч нарт хүргэх ажиллагааг зохион байгуулсан билээ. - Олон улсын нэр хүндтэй шалгуурыг давж энэхүү шагналыг хүртлээ. Үүний стратегийн ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ? - Энэ бол зөвхөн нэг байгууллагын амжилт бус, Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар дэлхийн жишигт нийцэж эхэлж буйг харуулсан бодит баталгаа юм. National Association of Realtors буюу Үндэсний Риалторуудын Холбоо (цаашид NAR гэх) нь салбарын мэргэжлийн стандарт, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлогч, 100 жилийн түүхтэй олон улсын байгууллага. Дэлхийн улс орнууд үл хөдлөх хөрөнгийн хуулийн ерөнхий үзэл санаа, ялангуяа ёс зүйн хэсэг Үндэсний Риалторуудын Холбооны Ёс Зүйн кодоос улбаатай байдаг. Тэд жил бүр тогтвортой өсөлт, мэргэжлийн ёс зүй, зах зээлд системчилсэн нөлөө үзүүлсэн түншүүдийг онцлон үнэлдэг юм. Дэлхий даяар 75+ улсад 100 гаруй NAR-ын хамтын ажиллагааны холбоод ажиллаж байна. Үүнээс 2025 онд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй МҮХХУА маань шалгарч энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Энэхүү шагнал нь Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл олон улсад хүлээн зөвшөөрөгдөж , шалгуурыг хангаж эхэлсний илэрхийлэл гэж бид үзэж байна. МҮХХУА нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, 2017 онд NAR-н албан ёсны төлөөлөгч байгууллагаар баталгаажин үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд, бид өнөөдөр 10 жилийн ойн босгон дээрээ зогсож байна. Одоогийн байдлаар 300 гаруй гишүүн реалторуудтай, 150 гаруй гадаад, дотоод багш нартай, 10 гаруй салбарын гарын авлага болохуйц зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, мэргэжлийн бүтээлтэй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогчдод олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, худалдан авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, багийн лидер, газрын харилцаагаар мэргэшсэн агент зэрэг 30 гаруй сургалтуудыг санал болгон ажиллаж байна. Үүнээс гадна АНУ, Ази, Европ тивд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй Реалторуудын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаатай ажилладаг. Риалтор цол зэрэгтэй хүн нь энэ салбарт мэргэжлийн ёс зүйн стандартыг өндөр түвшинд мөрдөж ажилладаг бөгөөд олон улсад ажиллах эрхтэй мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнийг хэлдэг. Та манай академийн сургалтад сууж, ёс зүйн бүхий л сургалтуудад хамрагдсанаар Олон улсын Риалторуудын Холбооны гишүүн болж албан ёсны риалтор болох боломжтой. - МҮХХУ академийн үндсэн үнэ цэн, үйл ажиллагааны философийг та хэрхэн тодорхойлох вэ? - Манай академи нь уламжлалт утгаараа сургалтын байгууллага биш, харин салбарын “мэргэжлийн экосистем”-ийг бүрдүүлэгч институц юм. Бид дараах дөрвөн тулгуур чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлдэг: Мэргэшүүлэх цогц хөтөлбөр, олон түвшний сертификатжуулалт Олон улсын зэрэг, мэргэжлийн цол олгох академик хамтын ажиллагаа Өгөгдөлд суурилсан (data-driven) судалгаа, шинжилгээ Салбарын оролцогчдыг холбох “Innovation HUB”. Товчхондоо, бид зах зээлийг системд суурилсан (System-driven) боловсронгуй бүтэц рүү хөтлөхөд төвлөрдөг. - Энэхүү шагналд нөлөөлсөн бодит үзүүлэлтүүдээс дурдвал? - Бид онолын түвшинд бус, бодит гүйцэтгэлд суурилсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн гэж хэлж болох юм. Тухайлбал: Реалторуудын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн Салбарын суурь мэдлэгийг системчлэх 10 гаруй гарын авлага, мэргэжлийн ном товхимол гаргасан Салбарынхаа нэгдсэн холбоо болох Дээвэр холбоо, Санхүүгийн Зохицуулах Хороо нартай хамтран Риалторуудын дуу хоолой форумыг жил бүр амжилттай зохион байгуулсаар байгаа Вашингтоны Риалторуудын Холбоотой хамтран Вашингтон мужид мэргэжлийн Риалторуудын гэрт байрлан, тэдний ажилтай танилцаж, дадлага хийх боломжийг олгодог Homestay хөтөлбөрийг дөрвөн жилийн турш амжилттай хэрэгжүүлэн 30 гаруй Монгол Риалторуудыг мэргэшүүлсэн Монголынхоо нэр хүнд бүхий СЭЗИС-тай хамтран Монголд анх удаа үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зэргийг дурдаж болох юм. Энэ нь зах зээлийг “арилжаанд төвлөрсөн” загвараас “урт хугацааны үнэ цэнэ бүтээх” загвар руу шилжүүлэх суурь болно гэж бид үзэж байна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд манай академийн гүйцэтгэх захирал Т.Эрхэмбаяр мөн маш том үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Т.Эрхэмбаяр маань одоогийн байдлаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа юм. - Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ? - Зах зээл өсөлтийн шатандаа явж байгаа ч институцийн хөгжлийн хувьд тодорхой сорилтууд бий. Үүнд ялангуяа Мэдээллийн ил тод бус байдал, Стандартын жигд бус хэрэгжилт болон Үйлчилгээний чанарын хэлбэлзэл, стандартын ялгаа зэрэг юм. Ирээдүйд өрсөлдөх чадвартай тоглогчид бол системд суурилсан (system-driven), өгөгдөлд тулгуурласан (data-driven) шийдвэр гаргалттай байгууллагууд байна гэж харж байна. Бидний зорилго бол Монголыг бүс нутгийн инновацын зангилаа (Innovation HUB) болгож, гишүүн реалторуудаа дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд болгох юм. - Танд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсье. Монголын үл хөдлөх Хөрөнгийн Академи нь Хан Уул дүүрэг, 15-р хороо, NM Товерийн 4 давхарт байрлаж байна.