“Чингис хааны үр сад Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн оросын холбооны улсын москва хотын кремлийн музейд нээгдлээ
2026-03-24 - 09:03
Их Монголын эзэн Чингис хааны үйл хэргийг харуулсан “Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын Кремлийн музейд 2026 оны 03 дугаар сарын 19-нд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины зарласан “Ард түмний эв нэгдлийн жил”-ийн хүрээнд, мөн Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулагдан гарч байгаагаараа онцлог бөгөөд тус улсад гарч байгаа Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн болж байгаарай
Share this post: