TheMongoliaTime

Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

2026-03-06 - 08:56

Зургаа болон найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахын тулд ойролцоогоор гурван сар (2 сар 26 хоног) зарцуулж байгаа талаарх гомдол, хүсэлтээ иргэн 2025 оны арван хоёрдугаар сард Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Ийм хүсэлт, гомдол, мэдээлэл Н.Учрал даргад цөөнгүй ирдэг талаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах үеэрээ С.Тэнгис зөвлөх дурдсан юм.

Share this post: