Гар утасны албан ёсны борлуулагчдын үнэ ба хуваан төлөх нөхцөлийн ялгаа
2026-03-28 - 01:04
Монголд ухаалаг утасны iPhone, Samsung, ZTE, Honor, Huawei брэндүүд албан ёсоор борлуулагддаг. Эдгээр утаснуудыг албан ёсоор борлуулах эрхтэй хэд хэдэн компани бий. Тэд баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, урамшуулал зэргийн хувьд ижил. Харин үнэ болон хуваан төлөх боломж, бэлгийн хувьд ялгаатай. Жишээ болгон 256GB багтаамжтай iPhone 17 Pro утасны Мобиком болон бусад албан ёсны борлуулагчдын үнэ, хуваан төлөх давтамж, бэлгийг харьцууллаа. Мобикомыг бусадтай нь харьцуулсан шалтгаан нь бусад албан ёсны борлуулагчид ижил нөхцөл санал болгодог юм. ҮНЭ Албан ёсны борлуулагчдын борлуулж буй утасны үнийг албан ёсны дэлгүүр эсвэл вэб хуудаснаас нь харах боломжтой. Энэ харьцуулалтаас дүгнэхэд, утасны үнийг бүрэн төлж авахад Мобиком хамгийн хямд сонголт биш байна. ХУВААН ТӨЛӨХ ТОО Мобикомоос утас авбал утасны брэнд болон үнийн дүнгээс хамаараад 6, 12, 18, 24 удаа худаан төлөх боломж олгодгоороо бусдаасаа илүү. Харин бусад албан ёсны борлуулагчдын хувьд банк, санхүүгийн байгууллагууд, зээлийн аппликэйшнтэй хамтарсан хамгийн уртдаа 90 хүртэлх хоногийн хугацаанд 6 хүртэлх удаа хуваан төлөх боломж олгодог. Зээлийн аппууд Мобикомын худалдан авагч MonPay-с 1.5 сая төгрөгийг хүү, шимтгэлгүйгээр зээлэн утас аваад түүнийгээ 90 хоногийн хугацаанд 2-6 удаан хуваан төлөх боломжтой. Эсвэл 5 сая хүртэлх дүнг 10 хоногийн дотор буцаан төлөх боломжтой бол мөн хүүгүй, шимтгэлгүй зээлэх боломжтой. Гэхдээ, зээлийн аппуудаас зээл авахад таны зээлийн төлбөр болон орлогын харьцаа, зээлийн оноо гэх мэт үзүүлэлтээс урьдчилгаа төлбөр, хүү, хуваан төлөх давтамж хамаарна. Товчхондоо, та урьдчилгаагүй, хүссэн хүүгээр, дээр дурдсан хуваан төлөх тоогоор зээл авч чадахгүй, бүр зээл авах боломжгүй байж ч магадгүй юм. Хуваан төлөх тоо ба үнэ Албан ёсны бусад борлуулагчдын урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүйгээр шинэ утастай болох боломж 90 хоногоор хязгаарлагдана. Тэгэхээр, сард дунджаар 2 сая орчим төгрөгийг утасныхаа төлбөрт төлөх төлбөрийн чадвартай хүмүүст л тохиромжтой гэсэн үг. Хугацааны хувьд, 3 сараас дээш хугацаанд хуваан төлөх нөхцөлөөр албан ёсны борлуулагчдын хэнээс нь ч утас худалдан авсан 100% төлөх үнээс үнэтэй байна. Дээрх хүснэгтээс харахад, 12, 18, 24 удаа хуваан төлөх нөхцлөөр утас худалдан авахад Мобиком илүү хямд байна. Бусад албан ёсны борлуулагчдаас 24 сарын зээлээр утас авах үнэ, шууд бэлэн 100% төлж авах үнээс өндөр. Учир нь хүүгийн зардал, шимтгэл нэмэгдэнэ. Үүнтэй адилаар Мобикомоос 24 удаа хуваан төлөх нөхцөлөөр утас авах 100% төлж авснаас өндөр байх нь зүйн хэрэг. Мобиком энэ үнээ вэб дээрээ бичсэн байдаг нь тэднийг бусад албан борлуулагчдаас өндөр үнээр утас зардаг мэт буруу ойлголтыг өгдөг байх магадлалтай. Гэтэл тийм биш болохыг дээрх хүснэгт дэх тооцоолол харууллаа. Нэмээд, зээлийн бичиг баримт бүрдүүлэхгүй, банк, санхүүгийн байгууллага руу явж, түгжрэхгүй гэх мэт давуу талууд Мобикомд байна. БЭЛЭГ Албан ёсны борлуулагчид хоорондоо худалдан авагчдад өгдөг бэлгээрээ ялгардаг. Тэдгээрийн дийлэнх нь пауэр банк, цэнэглэгч гэх мэт утастай холбоотой төхөөрөмж байдаг бол Мобиком утастай холбоотой энтертэйнмэнт болон амьдралын чанартай холбоотой үйлчилгээ байдаг. Дүгнэхэд, үнийн дүн болон өгч буй бэлэг, санхүүгийн дарамтгүй төлөлт, чирэгдэл багатай байдлаараа хуваан төлөх нөхцөлөөр ухаалаг утас авахад Мобиком хамгийн зөв сонголт болно. ZTE, Apple, Samsung, Huawei, Honor брэндийн утаснуудыг Монголд албан ёсоор борлуулдаг Мобикомын утаснуудтай ЭНД дарж танилцана уу.