TheMongoliaTime

ФОТО: Казах түмний уламжлалт Наурызын баярын арга хэмжээ төв талбайд болж байна

2026-03-22 - 08:13

Казах түмний хаврын буюу Наурызын баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. "Монголын Наурыз-2026" эв нэгдэл уриатай баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов. Энэ үеэр казах түмний уламжлалт дуу, үндэсний тоглоом наадгай, казах гэр, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах тэмцээн, казах болон олон үндэстний хоол, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргасан юм. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтжээ. ФОТО

Share this post: