АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв
2026-03-05 - 04:26
Ардчилсан Намаас "Нээлттэй цэгцтэй Ардчилсан нам" аяны хүрээнд гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, ардчиллын гэрэгэ олгож буй. Үүнтэй холбоотойгоор АН-ын Хэрэг эрхлэх газраас хоёр төрлийн урамшуулал зарлажээ. Нэгдүгээрт, ардчиллын гэрэгэ гардаж авсан гишүүдийнхээ дундаас таван хүн шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс руу аялах "Ардчиллын аялал"-ыг санаачилжээ. Хоёрдугаарт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн тоогоороо хамгийн өндөр сум, хороог шалгаруулж, намын их хурлын үеэр шагнах шийдвэр гаргасан байна.
Share this post: