TheMongoliaTime

Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасаар шуурна

2026-03-24 - 02:43

Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 2026 оны 03-р сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын сав газраар, 27-нд Алтайн өвөр говиор, 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 28-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

Share this post: