TheMongoliaTime

Даатгалын компаниа хэрхэн сонгох вэ?

2026-03-05 - 00:57

Эрсдэлээ үр дүнтэй удирдах нь зөвхөн даатгуулах бус, ямар даатгалын компанитай урт хугацаанд хамтрах вэ гэдгээс шууд хамаардаг. Хамгийн гол нь эрсдэл учирсан үед даатгалын компани таны нөхөн төлбөрийг төлөх санхүүгийн чадвартай байх нь чухал. Энэ санхүүгийн үзүүлэлт нь тухайн компанийн нийт хөрөнгө, өөрийн хөрөнгө болон нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ дээр үндэслэн тооцоологддог. Мэдээж хөрөнгө болон мөнгөний хэмжээ их байх тусам тухайн даатгалын компанийн нөхөн төлбөр өгөх чадвар илүү сайн байх болно. Иймд салбарын тэргүүлэх компаниудын хөрөнгө, өөрийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн үзүүлэлтүүдийг харьцуулан танилцуулж байна. Нийт Хөрөнгө Мандал Санхүүгийн Нэгдэлийн охин компаниуд болох Тэнгэр даатгал болон Мандал даатгал нь салбартаа хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлдэг бөгөөд энэ нь тус даатгалын компаниудын даатгалын нөөц сангийн тогтвортой байдлыг илэрхийлж байна. Нийт Өөрийн Хөрөнгө Мандал Даатгал болон Тэнгэр Даатгал нь нийтдээ 91.9 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй бөгөөд энэ нь өрсөлдөгч компаниудаас ойролцоогоор 4 дахин их үзүүлэлт болж, эрсдэлийг даах чадавх илт давуу гэдгийг илтгэж байна. Нийт Мөнгөн Хөрөнгө Нийт мөнгөн хөрөнгө гэдэг нь осол, хохирол гарсан үед нөхөн төлбөр болгон шууд ашиглах боломжтой, бэлэн мөнгөнд хурдан шилжих хөрөнгийг хэлнэ. 2025 оны эцсийн байдлаар Мандал Даатгал болон Тэнгэр Даатгал нь нийт 141.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй байгаа нь хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө ойролцоогоор 3 дахин их юм. Мөн нөхөн төлбөр олголт 95% гэдгээрээ салбартаа Тэнгэр болон Мандал даатгал нь тэргүүлж хамгийн сайн нөхөн төлбөр олгож байна. Бид танай байгууллагын объект болон байгууламжид зориулан Галын эрсдэлийн үнэгүй шинжилгээ хийх боломжийг санал болгож байна. Энэхүү үнэлгээ нь галын болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, улмаар танай байгууллагын үйл ажиллагааны аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн болно. Хэрэв та энэхүү боломжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, эсвэл манай бүтээгдэхүүн үйлчилгээ болон хамтын ажиллагааны боломжуудтай танилцахыг хүсвэл доорх холбоо барих мэдээллээр бидэнтэй чөлөөтэй холбогдоно уу. Баасанбат Ганбаатар Ерөнхий андеррайтер Мандал Даатгал И-мэйл: baasanbat@mandal.mn Бид даатгалын үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэн явуулж, мэргэжлийн өндөр түвшин, үйлчилгээний чанарыг эрхэмлэн ажилладагтаа бахархалтай байдаг. Мандал Санхүүгийн Нэгдэлийн удирдах зөвлөлийн гишүүдийн баялаг туршлага, мэргэжлийн мэдлэгийг танилцуулж байгаадаа таатай байна. Мандал Санхүүгийн Нэгдэлийн ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл Том Холланд Ноён Том Холланд нь хөгжиж буй улсуудад хөрөнгө оруулалт хийдэг 30 гаруй жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын мэргэжилтэн юм. Тэрээр карьерынхаа туршид олон салбарт тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг удирдан, урт хугацаанд тогтвортой өгөөж бий болгон ажилласан туршлагатай. Жон Виерен Ноён Жон Виерен нь Ази тивд актуарын мэргэжлийн суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан, нэр хүндтэй актуарын мэргэжилтэн юм. Тэрээр одоогоор Pinnacle Group-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж, дэлхийн хамгийн том даатгалын группүүдэд стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Жон Спенс Ноён Жон Спенс нь Австрали болон Зүүн Өмнөд Азийн бүс нутагт даатгалын салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрээр Manulife Financial компанид ажиллаж байсан бөгөөд Generali Asia компанийн стратегийн чиглэлийг удирдан ажилласан. Одоогоор Asian Capital Advisors компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Жим Двайер Ноён Жим Двайер нь Нью-Йорк хотод хөрөнгө оруулалтын банкны салбарт 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд Shearson Loeb Rhoades болон UBS банкны хэлтсийг удирдан ажиллаж байсан. Тэрээр Монголын Бизнесийн Зөвлөлийг (Business Council of Mongolia) хамтран үүсгэн байгуулж, 2007–2016 онд тэргүүлэн ажилласан. Мөн тэрээр Колумбийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын (MBA) зэрэг хамгаалсан. Өлзийбаярын Ганзориг Ноён Ганзориг нь Мандал Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм. Ноён Ганзориг нь Стратеги, Санхүү, Эрсдэлийн удирдлага сэдвээр 6 бестселлер ном хэвлүүлсэн байна.

Share this post: