TheMongoliaTime

Морь жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

2026-02-09 - 01:08

Эрхэм танд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мөр гаргах зурхай болон суудлын заслыг хүргэж байна. Сар шинээр тухайн жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөллийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт тухайн жилийн огторгуйн “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ. Энэ жил огторгуйн “хар нохойн ам” урд зүгт таарсан тул "Хий" суудалд суусан хүмүүс эмийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирэх нь байна. Доорх дүрснээс өөрийн төрсөн жил, оноо сонгоно уу! /Буцах бол голын дугуй дүрс дээр дарна уу./

Share this post: