TheMongoliaTime

Сар шинийн сорилго барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

2026-02-09 - 04:58

Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, "Аврагч" спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Share this post: