ҮЙЛ ЯВДАЛ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай олон нийтийн хэлэлцүүлэг болно
2026-02-06 - 01:49
"Жем кастл" төвийн 16 давхарт /Метро малл дэлгүүрийн урд/ 10:00 цагт Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн хурлын сэдэв: Хагас коксон түлшний хэрэглээ, нөөц, борлуулалт, Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдал, судалгааны үр дүн, угаарын хийн хордлого, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлнэ. Улаанбаатар Галерейд 11:00 цагт “УР ЧАДВАРЫН ШИЛЖИЛТ” төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Боловсролын Яам, Канадын Мэргэжлийн болон Техникийн Боловсролын Сургалтын Байгууллага, Институтийн Холбоо (CICan)-той хамтран манай улсын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт “Ур чадварын шилжилт” нэртэй таван жилийн хугацаатай төсөл эхлүүлнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Орон байрны дээрмийг төр өөгшүүлэн дэмжиж байгаа талаар БЗД-ийн 30 дугаар хороо, 240 дүгээр байрны оршин суугчдын төлөөллөөс мэдээлэл хийнэ. Holiday Inn зочид буудалд 15:00 цагт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай олон нийтийн хэлэлцүүлэг болно. Арга хэмжээний нээлтэд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцоно.