Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр УИХ-аар хэлэлцүүлэхээр шийджээ
2026-03-27 - 08:43
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр "Олон улсад үүсэж буй геополитикийн мөргөлдөөнтэй холбоотой эдийн засагт ирж байгаа хямралын болон парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж асуудлын талаар намын Удирдах зөвлөл авч хэлэлцлээ. Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Удирдах зөвлөл хүлээн авлаа. УИХ дахь МАН-ын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. УИХ-ын Төрийн байнгын хороо болон нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн хурал одоо зарлагдсан, Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна. Ерөнхий сайдын гаргасан өргөдлийг өнөөдөр авч хэлэлцээд парламент шийдвэр гаргавал МАН-ын бага хурлаар шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулна" гэв.