Бонд, хадгаламж эзэмшигч таны сонорт
2026-03-20 - 01:03
Бонд эзэмшигчид бол Монгол улсын хөгжилд тодоор гавьяа байгуулж байгаа хүмүүс. Учир нь тэд хадгаламжид хав дарсан хуримтлалаа зориг гарган бонд руу хийж, Монгол улсын хөрөнгийн захын хөгжлийг дэмжсэн мөс хагалагчид юм. Тэдний тавьсан замаар хадгаламжтай мянга мянган хүмүүсийн цуваа хөрөнгийн зах руу хөвөрсөөр байна. Бондыг хувь хүнээс гадна мэргэжлийн хөрөнгө оруулагч болох хөрөнгө оруулалтын сангууд ч мөн худалдан авдаг. Өвчнийг эмч эмчилж, ерөнхий боловсролыг багш олгодог шиг мөнгийг ч гэсэн мөнгөний менежерүүд удирддаг. Та мөнгөө өсгөх талаар өдөрт 1-2 цаг боддог бол тэд 8-12 цаг боддог. Энд л гол ялгаа бий. Бондын зах зээл Монголд эрчимтэй тэлж байгаа ч бараг 70 орчим хувь нь банк бусын салбараас хамааралтай байна. Брокерын утас цохих төдийд хөрөнгө оруулагчид 100 сая төгрөгөөр бондод хөрөнгө оруулдаг боллоо. 2026 онд төрөөс тавьсан хязгаарлалт бондын хомсдолыг үүсгэж эхэлж байна. Харин хөрөнгө оруулагчид гартаа 5-6 бонд барьчхаад сонгуулийн 2 жилийг туулах нь ихээхэн хүндрэлтэй харагдаж байна. Олон улсын нөхцөл байдал ч таагүй үе ирлээ. “Бондын Захын Хуралдай-2026” танд яг л энэ бүх ойлгомжгүй, тодорхойгүй зүйлсэд хариулт өгөхөд туслах юм. Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын сангуудыг удирддаг, зах зээл дэх хамгийн том бонд худалдан авагч болох Мандал Ассет Менежментийн мэргэжлийн багтай энэ талаар ярилцах бол доорх линкийг бөглөөрэй. Бүртгүүлэх: bit.ly/ibzih Мөнгө удирдах гэдэг нь нэг талдаа өгөөж хийхийн нэр боловч нөгөө талд эрсдэлээ удирдан тайван унтах тухай л юм.