TheMongoliaTime

"ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Энэ нь Монголд дам импортлогдож инфляцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй"

2026-03-03 - 08:07

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, эдийн засгийн үзүүлэлтүүд болон банкны салбарын 2025 оны тоймыг танилцуулсан. Энэ үеэрээ 2026 онд Монгол Улсын эдийн засагт учирч болох эрсдэлийн талаар товч мэдээллээ. МБХ-ны гүйцэтгэх захирал Л.Амар "Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Ялангуяа Персийн буланд өрнөж буй үйл явдлаас ажиглавал бензин шатахууны үнэ нэмэгдэх, түүнийг дагаад Оросын Холбооны Улс(ОХУ)-аас орж ирэх шатахуун, түлш болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай. Улмаар импортын инфляц нэмэгдэх хүлээлттэй байна. ОХУ-ын дотоодод хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа. Энэ нь дам импортлогдож орж ирэн Монголын дотоодын зах зээлд инфляцыг өдөөх сөрөг нөлөөлөл гарах эрсдэл бий" гэв.

Share this post: