ҮЙЛ ЯВДАЛ: Усны нөөц, хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
2026-03-19 - 01:33
“Чингис хаан” музейн нэг давхарт 08:30-10:00 цагт “Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” сэдэвт өглөөний уулзалт болно. "Новотел" зочид буудалд 09:00-14:20 Усны нөөц, хүртээмжийн өнөөгийн нөхцөл, усны салбарын бодлого, шийдэл “УС БА ТЭГШ ЭРХ” урианы хүрээнд хэрэгжүүлэх ажил зэрэг асуудлаар мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. 10:00 цагт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны өндөр уулын бүсийн эко систем, мөнх цас, мөсөн гол хэрхэн хайлж өөрчлөгдөж эрсдэлд орж байгаа болон өндөр уулын бүсэд амьдардаг ирвэсний амьдралаар судалгаа хийдэг эрдэмтдийн хэлэлцүүлэг болно. МҮЭ-ийн холбооны байранд 10:00 цагт Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн талууд цалин хөлсний талаар тохиролцоонд хүрч чадаагүйгээс салбарын ажилтнууд ажил хаях нөхцөл байдал үүсээд байгаа талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран мэдээлэл өгнө. Төрийн ордны III давхарт 11:00 цагт Ардчилсан Намаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. “Үндэсний мэдээллийн төв”-д 12:00 цагт Намын сонгуулиар хулгай хийх эрхээ баталгаажуулдаг сэдвээр хөрөнгөө дээрэмдүүлсэн хохирогч иргэд мэдээлэл хийнэ.