TheMongoliaTime

Голын мөсний зузаан нимгэр байгаа тул баталгаат зам гүүрээр явахыг анхааруулж байна

2026-02-11 - 06:57

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр /2026.02.11/ байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 35-165 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсныг ОБЕГ-аас мэдээлэв. Харин Гичгэнэ, Суман, Хойттамир болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-20 см нимгэрсэн. Зарим голын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхааруулж байна.

Share this post: