НӨАТ-ын сугалааны тохирлоос нэг супер азтан тодорлоо
2026-03-18 - 05:33
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдаж нэг СУПЕР азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2026 оны 2-р сарын 01-ээс 2-р сарын 28-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 47,173,245 ширхэг баримтыг оролцуулсан юм. Тохирлын дүн: 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 42,086 4 орон таарсан /40,000-100,000/: 4,326 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 437 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40 7 орон таарсан /500,000- 10 сая/: 5 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна. Сугалааны тохирлын дугаар: 71494137
Share this post: