АНУ-ын ахлах дипломатч ирэх долоо хоногт Монгол, Өмнөд Солонгос, Япон улсуудад айлчилна
2026-03-06 - 00:46
АНУ-ын Зүүн Азийн бодлого хариуцсан ахлах дипломатч Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгын хүрээнд ирэх долоо хоногт Япон, Өмнөд Солонгос, Монгол улсуудад айлчлахаар болсныг өчигдөр төрийн департамент мэдээлжээ. Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргын туслах Майкл ДеСомбр ирэх долоо хоногийн Даваа гарагаас гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл Токио, Сөүл, Улаанбаатар хотуудад ажиллах юм байна. Түүний айлчлал гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр Хятад улсад хийхээр төлөвлөсөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын өмнө тохиож байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ айлчлалынхаа үеэр түүнийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээгээ сэргээх санаачилга гаргаж болзошгүй гэсэн таамаг яригдаж байгаа билээ. Эх сурвалж: Yonhap News