ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгнө
2026-03-23 - 01:33
Төрийн ордонд 10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын зөвлөлийн хурал болно. АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт 09:30-12:00 цагт "Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт зохион байгуулах” нээлтийн үйл ажиллагаа болно. АТГ-т 11:30 цагт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар хүсэлт өгнө. Төв талбайд 12:00 цагт Туулын хурдны замыг эсэргүүцэгчид цугларна. Galleria Ulaanbaatar Sky ballroom танхимд 12:00 цагт “Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний тайзны мюзикл жүжиг хийхээр албан ёсны дүрийн сонгон шалгаруулалтаа зарлаж байгаа талаар мэдээлэл өгнө. "Чингис хаан" ОУНБ-д 15:23 цагт Хэт холын олон өдрийн өвлийн ганцаарчилсан Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1,600 километрийн гүйлтээ дуусгасан Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш эх орондоо ирнэ.