TheMongoliaTime

Бүгд Найрамдах Итали Улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2026-03-04 - 05:07

Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам, Италийн худалдааны агентлаг болон “Uni-Italia” байгууллага хамтран 2026-2027 оны “Invest Your Talent in Italy” (IYT) тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Нэг. Тэтгэлгийн чиглэл, хугацаа Тэтгэлгийг дараах үндсэн чиглэлүүдээр англи хэлээр заагддаг магистрын болон магистрын дараах (Postgraduate Master) хөтөлбөрүүдэд олгоно: Инженерчлэл ба дэвшилтэт технологи; Архитектур ба дизайн; Эдийн засаг ба менежмент. Хоёр. Тэтгэлэгт багтах зардлууд Жил бүр 10,800 еврогийн амьжиргааны тэтгэмж (эрүүл мэндийн даатгал болон байрны зардал ороогүй); Итали хэлний сургалт (L2/LS); Италийн компани эсвэл худалдааны холбоодод 3 сарын хугацаатай ажиллах дадлага; Жендэрийн тэгш байдлын талаарх тусгай сургалт. Гурав. Тавигдах шаардлага 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн байх; Италиас бусад улсад бакалаврын зэрэг хамгаалсан байх (Одоо суралцаж буй төгсөх курсийн оюутан байж болохгүй); Англи хэлний B2 болон түүнээс дээш түвшний мэдлэгийг баталсан олон улсын сертификаттай байх. Дөрөв. Бүртгэл ба хугацаа Бүртгэл 2026 оны 3 дугаар сарын турш явагдана. Хүсэлтийг зөвхөн цахимаар, IYT хөтөлбөрийн албан ёсны платформоор дамжуулан хүлээн авна. Тав. Тэтгэлэг сунгах нөхцөл Тэтгэлгийг хоёр дахь жилдээ сунгахын тулд суралцагч дараах шаардлагыг хангасан байна: 30-аас доошгүй ECTS багц цаг цуглуулсан байх; Итали хэлний сургалтад хамрагдаж, амжилттай дүгнэгдсэн байх; Дадлагын ажлын төлөвлөгөөгөө ирүүлсэн байх. Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн албан ёсны цахим хуудас (https://investyourtalentapplication.esteri.it/SitoIYT/EN/invest-your-talent-in-italy) авна уу. Эх сурвалж: Боловсролын Яам

Share this post: