TheMongoliaTime

ҮЙЛ ЯВДАЛ: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

2026-02-03 - 01:38

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 10:00 цагт “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд 10:00-13:25 цагт “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдэвт зургаа дахь удаагийн хамтарсан семинар зохион байгуулагдана. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хурлын танхимд 11:00 цагт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл хүргэнэ.

Share this post: