TheMongoliaTime

“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

2026-03-18 - 04:53

“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3-р сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна. Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, ХААН Банкны Сөүл оффисын 1-р давхар, ХААН театр Хурал болох өдөр, цаг: 2026 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг (Танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс нэг цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ) Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон цахим) Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4-р сарын 2-ны өдөр ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 1. Танилцуулах асуудал: “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан; “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилсан тухай тайлан; “ХААН Банк” ХК-ийн 2025 оны чанаргүй активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тайлан; “ХААН Банк” ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлт; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлангийн танилцуулга; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийн танилцуулга; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн тухай танилцуулга. 2. Хэлэлцэн батлуулах асуудал: “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсөв; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгон томилох. ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг; “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга; “ХААН Банк” ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлт; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлангийн танилцуулга; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийн танилцуулга; “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн тухай танилцуулга; Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас; Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл; Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт. Хувьцаа эзэмшигч та 2026 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газруудын аль нэгэнд хандан, эсхүл ХААН Банкны албан ёсны www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой. Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани; Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг; Хурал зохион байгуулах комисс (утас 75153333-3221; цахим шуудан investor_relations@khanbank.com). Хуралд танхим болон цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан, эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхагт хүргүүлэх, мөн цахим хэлбэрээр ХААН Банкны албан ёсны www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан өгөх боломжтой. Саналын хуудсыг авах эцсийн хугацаа 2026 оны 4-р сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна. “ХААН Банк” ХК

Share this post: