TheMongoliaTime

“Талын Монгол” брэнд малчдын гар дээрээс сарлагийн цэвэр шар тос, өрөм, борц тогтмол худалдан авч байна

2026-03-20 - 08:53

“Талын Монгол” брэнд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаатай холбогдуулан малчдын гар дээрээс дараах түүхий эдийг жилийн 4 улирал тогтмол худалдан авч байна. Сарлагийн цэвэр шар тос Өрөм Борц Монгол Улсын 21 аймаг бүрд ажиллаж буй Грийн Группийн бие төлөөлөгчөөр дамжуулан малчид та бүхэн бүтээгдэхүүнээ шууд нийлүүлж, хамтран ажиллах боломжтой. Тавигдах шаардлага: Гарал үүслийн баталгаажсан шинжилгээний бичиг Малчны QR кодоор баталгаажсан байх Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр орчинд бэлтгэсэн байх Стандартын дагуу савласан, тээвэрлэх боломжтой байх Хугацаа болон хадгалалтын шаардлага хангасан байх Монгол малчдын хөдөлмөр, байгалийн цэвэр түүхий эдийг үндэсний брэнд бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гарт хүргэх зорилгын хүрээнд та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. Дэлхийд төлөөлөх үндэсний брэндийн үнэ цэнийг хамтдаа бүтээцгээе!

Share this post: