TheMongoliaTime

Дархан хотод гантиг чулуун үйлдвэрлэлийн салбарын шинэ үе эхэлж байна

2026-03-24 - 01:03

“Дархан Гантиг” үйлдвэр Европ стандартын автомат тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, Турк улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор Монгол залуусыг бэлтгэн, манай улсад анх удаа гантиг, чулуун бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нутагшуулж, салбарын шинэ үеийг эхлүүлээд байна. Үүний үр дүнд дотоодын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөр шингэсэн тансаг зэрэглэлийн доломит, терраззо, инженерчилсэн гантиг хавтангийн үйлдвэрлэл эхлэхэд бүрэн бэлэн болжээ. Гантиг нь барилга, архитектурын салбарт тансаг, бат бөх, өнгө үзэмжийг илэрхийлдэг чухал материалд тооцогддог. Гантигаар бүтсэн барилга байгууламж, гудамж талбай, зам талбай нь илүү гоёмсог, нүд гялбам төрхийг бүрдүүлдэг бөгөөд хотын өнгө төрх, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тус үйлдвэр нь Дархан хотоос төрөн гарч буй үндэсний баялаг бүтээгчдийн нэг болж, “Дархан Гантиг” хэмээх үндэсний шинэ брэндийг бий болгож буйгаараа онцлогтой. Уг төслийг “Инса” ХХК өөрийн хөрөнгө болон санхүүгийн зах зээлээс бонд босгох замаар санхүүжүүлж, гурван жилийн хугацаанд нийт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсноор сар бүр 20 мянган м2 хавтан боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Харин 2026 оны эцэс гэхэд төслийн хоёрдугаар ээлж ашиглалтад орсноор хүчин чадал 40–45 мянган м2-д хүрч, жилд ойролцоогоор 10 сая ам.долларын импортын бүтээгдэхүүнийг орлохын зэрэгцээ экспортын зах зээлд нэвтэрч, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Холбогдох дугаар: 90078118 Загварын байр: Мишээл бизнес тауэр М1-ийн 14 давхар 1407 тоот

Share this post: