TheMongoliaTime

Украины скелетоны тамирчныг олимпоос хасав

2026-02-12 - 08:48

Украины скелетоны тамирчин Владислав Гераскевичийн дайнд амь насаа алдсан 24 тамирчны зураг бүхий дуулгыг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос хориглосон юм. Гэвч энэ шийдвэрийг В.Гераскевич үл тоосон тул удаа дараа сануулсны эцэст олимпоос хасахаар болжээ. ОУОХ-ны тэргүүн Кирсти Ковентри өнөөдөр В.Гераскевич болон түүний багийнхантай уулзаж эцсийн удаа сануулаад ч нэмэр болоогүй байна. Харин энэ шийдвэрийг гаргасных нь дараа ОУОХ-г спортын арбитрын шүүхэд өгөхөө мэдэгджээ. К.Ковентри тамирчинтай нүүр тулж уулзсан ч ойлголцолд хүрээгүй гэдгээ хэвлэлийнхэнд ярьсан байна. ОУОХ-ныхон тамирчныг тэмцээн эхлэх болон дуусахад дурсгалын дуулгаа бусдад харуулах, мөн уралдааны явцад гашуудлын хар тууз зүүхийг зөвшөөрсөн ч тэмцээний үеэр уг дуулгыг хориглосон юм. Олимпын скелетоны төрөл өнөөдөр эхлэх хуваарьтай. Эх сурвалж: Reuters

Share this post: