TheMongoliaTime

“Монложистикс Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

2026-03-24 - 08:24

Компанийн нэр: "Монложистикс Холдинг" ХК Хурал болох байршил: Цахим холбоосоор hural.mlholding.mn Хурал болох огноо, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 25-ны Бямба гарагийн 11:00 цагт (UTC+8) Хурал зохион байгуулах хэлбэр: Зайнаас буюу цахим хэлбэрээр Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хурлаар хэлэлцэх асуудал: Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах; Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх тухай асуудлыг хэлэлцэж батлах; Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл; Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан; Компанийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлан; Аудитын байгууллагын дүгнэлт; Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт; ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлан; Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх тухай ТУЗ-ийн шийдвэрийн төсөл Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх гэрээ Хуралд оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой. Саналын хуудсыг бөглөж өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нью Хоризонс оффис, 1101 тоот хаягаар болон hural.mlholding.mn холбоосоор 2026 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 хүртэл аль ч цагт цахим хуудсаар дамжуулан өгч болно. Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид ажлын цагаар эсхүл www.mlholding.mn цахим хуудсаар хандан хурлын материал, санал өгөх заавартай танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд 7701-5454 /3/, 9999-1407 утсаар эсвэл info@monlogistics.mn цахим шуудангаар авах боломжтой.

Share this post: