Өмнөд Солонгос улсад суралцагч оюутны тоогоор Монгол улс дэлхийн улс орнуудаас дөрөвдүгээрт жагсаж байна
2026-03-29 - 02:24
Өмнөд Солонгос улсад суралцагч гадаад оюутнуудын тоо түүхэндээ анх удаа 310,000-ын босго давсныг Бямба гарагт тус улсын цагаачлалын алба мэдээлжээ. Хоёрдугаар сарын байдлаар тус улсын их сургуулиуд, хэлний сургалтын төвүүдэд дэлхийн олон улсаас ирсэн нийт 314,397 оюутан суралцаж байгаа юм байна. Тэдгээрийн 238,905 нь их сургууль болон бусад дээд боловсролын байгууллагуудад, 75,033 нь солонгос хэлний, 459 нь бусад хэлний төвүүдэд суралцаж байгаа ажээ. Гадаад оюутны тоо сүүлийн таван жилийн дотор бараг хоёр дахин өссөн байна. Тухайлбал 2020 онд 153,361 гадаад оюутан суралцаж байсан бол өнгөрсөн оны наймдугаар сард анх удаа 300,000-ын босгыг давж байжээ. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост нийтдээ 2.71 сая гадаадын иргэн амьдарч байсан нь жилийн өмнөх мөн үеэс 4.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Үүн дотроо гадаад оюутнуудын тоо ижил хугацаанд илүү өндөр хурдаар буюу 15 хувиар өсжээ. Гадаад оюутнуудыг улс орноор нь эрэмбэлэхэд Вьетнам улс 115,131, Хятад улс 78,529, Узбекистан улс 20,609, Монгол улс 18,992 оюутнаар эхний дөрвөн байрыг эзэлж байна. Эх сурвалж: Yonhap News