Нийтийн тээврийн чиглэлийн маршрутын самбарын автоматжуулалтын системийг шинэчилж байна
2026-03-09 - 03:46
Нийтийн тээврийн бодлогын газар “Дата дэүс” ХХК-тай хамтран нийтийн тээврийн чиглэлийн маршрутын самбарын автоматжуулалтын системийг шинэчилж дуусах шатандаа орж байна. Энэхүү төсөл нь нийтийн тээврийн зогсоолуудад байрлах чиглэл, маршрутын мэдээллийг нэгдсэн стандарт, технологид суурилсан автоматжуулсан зураглалын систем боловсруулж автобусны зогсоолын самбарыг олон улсын стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох зорилготой юм.
Share this post: