TheMongoliaTime

Т.Аубакир: Монгол Улс хувийн нэмэлт тэтгэврийн сантай болохоор боллоо

2026-03-18 - 05:52

Монгол Улсын Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ба УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. Хувийн нэмэлт тэтгэврийн сан эрхзүйн орчин байхгүй ч гэсэн уг хуримтлалд хамрагдах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж зарим байгууллагууд дээр 130,000 гаруй иргэдийн 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн сан байдлаар хэлэлцээр хийж хадгалж байгаа аж. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг эрхзүйн орчныг нь бий болгох мөн тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавьсны хүрээнд уг хуулийг хэлэлцэн дэмжиснээр Монгол Улс хувийн нэмэлт тэтгэврийн сантай болохоор болж байна гэв. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмж нэмэгдэх ач холбогдолтой аж. Түүнчлэн Монгол Улс тэтгэврийн сантай болсноор иргэн хоёр дахь эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж нь бүрдэж байгаа юм байна. Уг хуулийн онцлог нь иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, уг хуримтлалаас сонгож нэг удаа, тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа аж. Мөн мөнгөө нэг удаа бөөнд нь авах, өвлүүлэх зэрэг зохицуулалтуудыг хийх аж.

Share this post: