TheMongoliaTime

"Улаанбаатар Их Дуулга" тэмцээн дахин дөрвөн жил үргэлжлэхээр боллоо

2026-02-09 - 02:28

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотод Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны шинэ улирлын эхний Их Дуулга тэмцээн болсон юм. Энэ үеэр IJF-ийн тэргүүн Мариус Визарь, Монголын Жүдогийн Холбооны Ерөнхийлөгч, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Х.Баттулга нар Монголд зохион байгуулдаг Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг дахин дөрвөн жил үргэлжлүүлэхээр гэрээ байгуулжээ. Сонирхуулахад энэ жилийн Их Дуулга тэмцээн долдугаар сарын 19-нөөс 21-ний хооронд үргэлжлэх юм. Энэ тэмцээнээр "Лос Анжелес 2028" олимпын онооны циклийг тооцож эхлэх аж.

Share this post: