Улаанбаатар хотод болох шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээний тов тодорчээ
2026-02-24 - 03:06
Азийн Шатрын Холбооноос зохион байгуулдаг тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил нийслэл Улаанбаатар хотод болох юм. Эмэгтэйчүүдийн 27, нээлттэй ангиллын 21 дэх удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) ирэх тавдугаар сарын 20-ноос 30-ныг дуустал зохион байгуулагдахаар тов гарчээ. Манай улс түүхэндээ анх удаа тивийн аваргыг зохион байгуулах шийдвэр өнгөрсөн онд гарсан ч хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байсан юм. Швейцар системээр зохион байгуулагдах тус тэмцээнд түрүүлсэн тамирчин хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн Цомын тэмцээнд оролцох эрх авах юм.
Share this post: