Дэлхий дээр яг хэдий хэмжээний ус ямар хэлбэрээр оршдог вэ?
2026-03-22 - 02:54
- 03/22 Дэлхийн усны өдөр Дэлхийн гадаргуугийн 71 хувь нь усаар бүрхэгдсэн байдаг бөгөөд нийт усны 96.5 хувь нь далай тэнгисийн давстай ус юм. Үүнээс гадна ус нь агаар мандалд уур хэлбэрээр, гол мөрөн, нуур, цас мөсөн бүрхүүл болон мөсөн гол, газар доор гүний болон хөрсний чийг, тэр байтугай таны болон бусад амьтдын биед ч оршдог. Ус хэзээ ч зүгээр суудаггүй. Усны эргэлтийн ачаар манай гаргийн усны нөөц нэг газраас нөгөө рүү, нэг төлөвөөс нөгөө рүү тасралтгүй шилжиж байдаг. Усны нөөцийн хуваарилалт: Хэрэв бид дэлхийн бүх усыг цуглуулаад нэг "бөмбөлөг" болговол: Нийт ус: 1.386 тэрбум км.куб эзлэхүүнтэй, диаметр нь 1,385 км орчим том бөмбөлөг болно. Цэвэр ус: Гүний ус, гол, нуурын бүх цэвэр усыг нийлүүлбэл диаметр нь ердөө 272.8 км болж жижгэрнэ. Үүний ихэнх нь хүрэхэд хэцүү газрын гүнд бий. Гадаргын цэвэр ус: Хүн төрөлхтний өдөр тутам хамгийн их хэрэглэдэг гол, нуурын ус ердөө 56.2 км диаметртэй "цэг" төдий харагдана. График: Усны нөөц, хуваарилалт, хэрэглээ Дэлхийн нийт цэвэр усны 68 гаруй хувь нь мөсөн бүрхүүл болон мөсөн голд түгжигдсэн, 30 хувь нь газар доор байдаг. Бидний хамгийн их ашигладаг гол мөрний ус нь нийт усны ердөө 0.00001%-ийг л эзэлдэг. Тиймээс энэхүү өчүүхэн боловч амин чухал нөөцийг бохирдлоос хамгаалж, зүй зохистой хэрэглэх нь хамгийн чухал юм. Эх сурвалж: informationisbeautiful.net