TheMongoliaTime

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

2026-01-28 - 05:43

Улсын Их Хурлын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгынхаа хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулсан юм.

Share this post: