ҮЙЛ ЯВДАЛ: Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод буй талаараа мэдээлнэ
2026-02-02 - 01:38
Яармаг дахь Хангарди ордонд 10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан болно. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 10:20 цагт “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ эхэлнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод буй талаараа мэдээлнэ. 12:00 цагт Монгол ээжүүдээс "Ээжээ намайг авраач ээ" сэдвээр мэдээлэл өгнө. “Соёолж молл” худалдааны төвд 13:00 цагт Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно.
Share this post: