"Сар шинийн баярын өдрүүдэд улсын сургууль, цэцэрлэг, нийслэлийн харьяа байгууллагууд хашаагаа нээж, иргэдэд зогсоол гаргаж өгнө"
2026-02-13 - 08:39
"Сар шинийн баярын өдрүүдэд улсын сургууль, цэцэрлэгүүд зогсоолоо нээнэ. Мөн аж ахуйн нэгж, айл өрх бүр хашаагаа нээхийг уриалж байна" гэж НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэв. Тэрбээр "Нийслэл хотын төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд цагаан сарын баяраар амарна. Энэ үеэр хашаагаа нээж, иргэдэд автомашины зогсоол гаргаж өгнө. Мөн нийслэлийн өмчит байгууллагууд боломжтой талбайгаа цагаан сарын үеэр нээлттэй байлгана. Урт цагааны 100 гаруй автомашины далд зогсоолыг ирэх сард нээхээр төлөвлөж байсан ч өнөөдрөөс нээнэ" гэлээ. Мөн аж ахуйн нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмэгдүүлж, нээжээ. Сүнжин гранд Урт цагааны зогсоол Тэнгэр плаза (Тэсо) 3,4 хороолол (13 сургууль) Чингис зочид буудал (урд зогсоол).